Нийслэлийг цахимжуулах уралдаан болжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

Нийслэлийг цахимжуулах уралдаан болжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Нийслэлчүүдийн дунд мэдээллийн технологийг хэрхэн ашиглах талаар шилдэг санаа, шийдэл шалгаруулах уралдаан зарлаж дүнгээ гаргажээ. “Нийслэлийн мэдээллийн технологийн оновчтой шийдэл” уралдааны тэргүүн байр нь 1.5 сая төгрөгийн шагналтай. Монголын залуу программистуудын холбоо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран явуулсан уг шилдэг санааны уралдаанд 164 бүтээл ирснээс нийслэлийн гудамж, замын гэрэлтүүлгийн зайнаас тогтмол хянаж, удирдах систем зохион бүтээх санаа ирүүлсэн оролцогч түрүүлсэн байна. Нийслэлийн хөгжилд хувь нэмрээ оруулах олон шинэлэг санаа шийдэл тус уралдаанд ирсэн ба хамгийн шилдэг санал ирүүлсэн оролцогчдод шагнал гардуулах ёслол өнөөдөр IT парк танин мэдэхүйн төвд 10 цагаас болох юм. Мэдээллийн технологийн шилдэг инженерүүдийн нийслэл хотоо хөгжүүлэх шинэлэг санааг www.mit.mn сайтнаас уншиж боломжтой.

    Г.Дарь

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж