Чуулганы нэгдсэн хуралдаан зарлалаа

Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

Чуулганы нэгдсэн хуралдаан зарлалаа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 15.00 цагт зарлаад байна. МАХН-ын Их хурал маргааш болох тул чуулганы нэгдсэн хуралдааныг нэг хоногоор урагш татжээ. Тус хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйл Үндсэн хуулийн холбогдох заалт зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаар дүгнэлт, Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэх эсэх, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг тус бүр хийх юм байна.

    Г.Дарь

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж