
Global 7000 онгоц нь бизнес ангиллын онгоцнууд дотроос хамгийн том бүхээгтэй байх бол Global 8000 нь тасралтгүй зам туулах чадвараараа бусдаас илүү байх аж. Тодруулбал, 7000 загварын онгоц 10 хүний багтаамжтайгаар Лондонгоос Сингапур, Нью-Йоркоос Дубай руу эсвэл Бээжингнээс Вашингтон хүртэл зогсолтгүй нисэх хүчин чадалтай бол 8000 нь найман хүний багтаамжтай, Сиднейгээс Лос-Анжелес руу, Хонгконгоос Нью-Йорк хүртэл, эсвэл Мумбайгаас Нью-Йорк руу шууд нисэх гэнэ.
Bombardier Global Express 7000 онгоц 2016 онд анхны зорчигчоо хүлээн авах бол Global Express 8000 үүний дараа жил үйлчилгээнд нэвтрэх аж.