
Нэг дэх алхам:
-Гэдэсний дасгал нь жин хасч, гэдэсний булчинг чангаруулахаас гадна харвинг алга болгоно. Гэдэсний дасгалыг олон цагаар хийх шаардлагагүй бөгөөд хэдхэн минут хийсний дараа гүйлтийн зам дээр хурдан гүйж, хэсэг амрах хэрэгтэй. Энэ дасгалыг өдөрт хэд хэдэн удаа хийхэд жин ихээр хасна.
Хоёр дахь алхам:
– Харвингаа арилгахын тулд идэж буй хоол хүнсэндээ анхаарах хэрэгтэй. Түргэн хоол, өөх тос, чихэртэй ундаа, шарсан хуурсан хоол, гурилан бүтээгдэхүүн амттаны хэрэглээг аль болох багасга. Өөр тосны хэрэглээг багасгаж чадвал харвин ч бас багасах болно.
Гурав дахь алхам: Хоногт дор хаяж 7 цаг унт
-Биднийг унтаж байхад биеийн булчин амарч, сулардаг. Булчин амарч, суларна гэдэг бол өөх тос, болон калори алга болно гэсэн үг. Харин хангалттай унтаж амарч чадахгүй бол өөх тос ч бас задарч чадахгүй болно.
Дөрөв дэх алхам: Өдөрт дор хаяж 8-10 аяга ус уу
– Ийм их ус яаж уух билээ гэж бодож байна уу? Гэвч ус бодисын солилцоог эрчимжүүлж, илүү их калорийг шатаадаг.
Тав дахь алхам: Сунгалтын дасгал хий
– Дасгал хийхдээ хүмүүс зөвхөн биеийнхээ аль нэг хэсгийг хөгжүүлэх дасгал хийдэг. Харин ямар ч дасгал хийсэн дараа нь заавал сунгалтын дасгал хийх ёстой бөгөөд ийм дасгал нь бүх биеийн булчин шөрмөсийг ажиллуулдаг. Бүх булчин шөрмөсөө ажиллуулснаар зүрхний цохилт түргэсч, илүү их калори шатдаг.