
Суудлынхаа байрлалыг соль. Нэг янзаар удаан суухад нурууны үенүүдэд их ачаалал очдог. Нэг янзаар удаан суулгүй байрлалаа байнга сольж, босч явж бай.
Хөлөө солби. Хөлөө ачиж удаан суух нь мөн л нуруу өвдөх шалтгаан болдог тул хөлөө байнга солбиж суух нь нурууны болон өгзөгний булчингуудын амраадаг.
Ном унших, телевиз үзэхдээ доош харж хэвтэж болохгүй. Хэвтээгээр телевиз үзэхэд хүзүүний булчингууд сунаж, өвчин ордог.
Хүнд юм өргөхдөө биедээ сайн наалдуулж барих хэрэгтэй. Учир нь ингэж өргөхөд хөлийн булчингууд их даралтыг тэсвэрлэх боломжтой болно.
Хуучин эд зүйлээ гэртээ аль болох гарын дор байлга. Хэт дээр эсвэл доор тавьсан зүйлийг авах гэж хичээх үедээ хүн нуруундаа юм оруулдаг.
Суухдаа түрийвчээ халааснаасаа авч тавьж бай. Халаасанд хийсэн зүйл суухад тээртэй байхаас гадна нуруунд ачаалал болж зовиур үүсгэдэг.
Жирэмсэлсний дараа эмэгтэйчүүд жин хасахын тулд хэвлийн болон нурууны дасгал хийж байх хэрэгтэй. Учир нь энэ үед хэвлий нурууны булчин сунаж, суларсан байдаг.