
Жүжигчин Charlie Sheen өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эхнэрээ зодож, гэмтэл учруулсан бөгөөд үүнтэй нь холбогдуулан түүний эхнэр шүүхэд гомдол гаргасан юм. Шүүхээс хосуудыг албадан сургалтад суулгасан боловч Charlie Sheen шүүхийн шийдвэрийг зөрчин дахин согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон юм. Энэхүү үл бүтэх байдал нь салах шийдвэр гаргахад түлхүү нөлөөлсөн тухай Brooke Mueller онцолсон байна.
Хосууд хоёр хүүхэдтэй ба Brooke Mueller хүүхдийн тэтгэмж болгон сард 55 мянган ам.доллар төлөхийг шаардсан ба бие болон сэтгэл санааны хохирол болгон нэмж мөнгө нэхэмжилжээ.
Н.Наран