
Ш.Амгаланбаяр нь 1965 онд Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн. 1982-1987 онд ЗХУ-ын (хуучнаар) Калининград хотын Цэргийн инженерийн дээд сургуулийг цахилгаан хангамжийн инженер мэргэжлээр төгсчээ. 2009 онд ШУТИС-ийг цахилгаан хангамжийн магистр, 2008-2010 онд Удирдлагын академид төрийн удирдлагын магистрийг тус тус хамгаалсан байна. Энэтхэгийн Дели хотноо мэргэжлийн сургуульд хот байгуулалт, дэд бүтцийн төлөвлөлтийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Ардын армийн 199 дүгээр ангид багш, салаан захирагч, Улаанбаатар хотын ДШСГ-т инженер, хөргүүлийн комбинатад автоматик инженер, МИАТ компанид цахилгааны инженер зэрэг ажлуудыг хийж байсан. Түүнчлэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ерөнхий инженер , 2009 оноос Монгол улсын Ерөнхийлөгчийн хот байгуулалтын асуудал хариуцсан зөвлөх зэрэг ажлуудыг хийж байсан байна. гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.