Demi Lovato тоглолтоо цуцаллаа

Хуучирсан мэдээ: 2010.11.02-нд нийтлэгдсэн

Demi Lovato тоглолтоо цуцаллаа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Диснейн од дуучин Demi Lovato аялан тоглолтоо цуцалжээ. Учир нь 18 настай дуучин охин эрүүл мэндийн хувьд асуудалтай байгаа аж. Түүний хэвлэлийн төлөөлөгч “Demi Lovato сэтгэлзүйн болон биеийн эрүүл мэндийн хувьд бага зэрэг асуудалтай байгаа. Тиймээс аялан тоглолтоо цуцалж байна. Түүнийг эмнэлэгт хэвтэж хэсэг хугацаанд эмчлүүлэх хэрэгтэй гэж эмч нар зөвлөсөн. Тэр аялан тоглолтоо уусгах боломжгүй болсон ч ойрын хугацаанд уран бүтээлдээ эргэн орох болно” хэмээн мэдэгдсэн байна.

    Түүнийг зарим хэвлэлүүдэд мансууруулах бодис, хар тамхи хэрэглэснээс үүдэн эмчилгээ хийх шаардлагатай болсон хэмээн мэдээлж байгаа ч албан ёсны мэдэгдэлд энэ тухай мэдэгдээгүй байна.

    Н.Наран  

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж