Хятад жолооч хүний аминд хүрэв

Хуучирсан мэдээ: 2010.11.02-нд нийтлэгдсэн

Хятад жолооч хүний аминд хүрэв

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалтай уурхайн   хүнд даацын машины жолооч У Кай өнгөрөгч бямба гаригт  Монголын иргэн  С-ыг дайрч, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.  Уг хэргийг Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн хэлтэст шалгаж  байна. Одоогоор  чухам ямар шалтгааны улмаас  осол гарсан шалтгаан тодорхой  бус байгаа аж. Өмнө нь Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт хятад иргэн  манай улсын иргэнийг дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарч байсан билээ.

Н.Бүжээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж