Амлалт нэхэх ард түмний холбооны хурал болов.

Хуучирсан мэдээ: 2010.03.27-нд нийтлэгдсэн

Амлалт нэхэх ард түмний холбооны хурал болов.

Өнөөдөр UB palace-т 14 цагаас эхэлсэн  амлалт нэхэх Ард түмний холбооны анхдугаар хуралдаан үргэлжилсээр байна. Хуралдааны эхэнд тус холбооны тэргүүн Д.Батцогт үг хэлсэн бол дараа нь тус холбооны дэд тэргүүн Г.Уянга үг хэлж ирэх 4-р сарын 5-д Сүхбаатарын талбайд тус холбооноос хийх бүх нийтийг цуглаанд хүрэлцэн очихыг уриаллаа. Мөн орон нутгийн иргэд ч өөрийн аймаг хотын төв талбайд цуглаан хийхийг уриалж байв. Хурлын үеэр Архангай аймгийн төлөөлөгч үг хэлж маргааш Цэцэрлэг хот болон Тариат суманд иргэдийн цуглаан хийх болж байгааг зарлав. Хурлын ажиллагаа 16.30-д өндөрлөжээ.

М.Наст
бичлэг үзэх…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж