Цагдаа бамбарууш аян эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.11.02-нд нийтлэгдсэн

Цагдаа бамбарууш аян эхэллээ

Цагдаа бамбарууш гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд оролцож эхэллээ.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн хэлтэстэй хамтран Цагдаа-Бамбарууш арга хэмжээг зохион байгуулж байна.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, иргэдэд замын хөдөлгөөний дүрмийг сурталчлах, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлж, хөдөлгөөний сахилга соёлыг дээшлүүлэх зорилготой уг арга арга хэмжээнд Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт орших төрийн болон төрийн бус байгууллагууд хамрагдах юм.

Дээрх арга хэмжээг анхлан хэрэгжүүлэгч байгууллагаар тус аймгийн Хүүхдийн төлөө хэлтэс тодорч, өчигдөр “Цагдаа бамбарууш”-ыг гардлаа. Цагдаа хувцас өмссөн бамбаруушыг авсан байгууллагууд долоо хоног зам тээврийн осол аваараас урьдчилан сэргийлэх олон төрлийн арга хэмжээ зохиож, бамбарууш очсон өдрөөс эхлэн хийсэн ажлын тайлангаа гаргаж дараагийн байгууллагад шилжүүлэх журмаар үргэлжилэх юм.

Д.Улаанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж