Теловизийн олон ангит кинонд тоглох залуусыг бүртгэж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.27-нд нийтлэгдсэн

Теловизийн олон ангит кинонд тоглох залуусыг бүртгэж байна

Монголын Үндэсний Олон нийтийн телевизийн уран бүтээлчид цэрэг эрсийн амьдралыг харуулсан “Хурц захирагчийн салаа” олон ангит кино хийхээр бэлтгэл ажилдаа ороод байна. Тус кинонд “Хэцүү анги” киноны уран бүтээлчдийн баг ажиллаж байгаа юм. “Хурц захирагчийн салаа”-нд  хөл нийлэн алхаж, телевизийн  олон ангит кинонд тоглох хүсэлтэй 18-35 насны  жүжигчний мэргэжилтэй, өөртөө  итгэлтэй, авъяаслаг  залуус, бүсгүйчүүд бүртгүүлж, шалгаруулалтад орж болох аж. Шалгаруулалт өнөөдөр, маргааш МҮОНТ дээр болж байна. Шалгаруулалтад оролцохыг хүссэн хүмүүс МҮОНТ-ийн Олон нийтийн мэдээлэл судалгааны төвтэй холбогдон лавлах боломжтой аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж