Канад-Монголын Найрамдлын бүлгийн дарга Сенатор Жосеф Дей, Бүлгийн зарим гишүүн
2010 оны гуравдугаар сарын 25-ны өдөр Элчин сайд Т.Залаа-Уулыг гэргийн хамт
Сенатын Ордонд хүлээн авч уулзав.
Элчин сайд Монгол-Канадын харилцаа,
хамтын ажиллагаа, түүний дотор Парламент хоорондын харилцаа идэвхтэй өрнөж
байгааг тэмдэглэж, Канадын Сенатын Спикер болон Найрамдлын бүлгийн гишүүд
Монголд айлчлах урилгатайг нотлов.
Элчин сайд Канад манай улсын уул
уурхайн салбар дахь хамгийн том хөрөнгө оруулагч болохыг тэмдэглэж, хоёр тал уул уурхайгаас гадна ХАА, барилга,
зам, байгаль орчин, боловсролын салбарт хамтран ажиллах нааштай эхлэлүүд
тавигдаж байгааг дурдав. Тэрбээр манай хоёр орон цаг агаарын нөхцөл байдал, байгалийн нөөц баялаг,
хүн амын нягтаршил, геополитикийн байршилаараа төстэйг харгалзан Канадаас суралцах, стандарт, техник, технологиос Монголд нэвтрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхий сайд УИХ-ын чуулган дээр хэлсэн үгэндээ онцгойлон
дурдсаныг тэмдэглэв.
Бүлгийн гишүүдийн зарим нь Монголд
айлчлан очиж байсан тухайгаа ярьж, хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар
Элчин сайдын хэлсэн зүйлийг анхааралдаа авч байгааг илэрхийлэв.
Элчин сайд найрсгаар хүлээн авч
ярилцсанд Бүлгийн гишүүдэд талархал илэрхийлээд хоёр орны харилцаа хамтын
ажиллагааг хөгжүүлэхэд тэдний дэмжлэгийг хүлээнэ гэдэгт итгэлтэй байна гэв.