Амлалт нэхэх ард түмний холбооны хурал болж байна.

Хуучирсан мэдээ: 2010.03.27-нд нийтлэгдсэн

Амлалт нэхэх ард түмний холбооны хурал болж байна.

Тус хуралдаан дээр Амлалт нэхэх
ард түмний холбооны дэд тэргүүн
Г.Уянга үг хэлж байна

Өнөөдөр UB palace-т 14 цагаас эхэлсэн  Амлалт нэхэх Ард түмний холбооны анхдугаар хуралдаан үргэлжилсээр байна. Хуралдааны эхэнд тус холбооны тэргүүн Д.Батцогт үг хэлэхдээ, “ Хүүхдийн мөнгийг цуцлахад яагаад хориг тавиагүй юм бэ, Элбэгдорж ерөнхийлөгч өө…Өнөөдөр хамгийн их харамсаж байгаа зүйл гэвэл УИХ-ын гишүүд өнөөдөр хууль санаачилж гаргасныхаа төлөө 20 сая төгрөг авах гэж байна.
Тэд чинь хууль гаргахын төлөө ажил хийж байгаа юм биш үү,яагаад нэмэлт мөнгө авах гээд байгаа юм бэ?… Нэг гишүүн 4-5 туслахтай болсон. Ийм олон хиа дагуулсан ноёд болох гээд байгаа юм уу. Өнөөдөр манай ард түмэн босох цаг болсон…Манай ард түмэн дэндүү ноомой, дэндүү номхон байна..” гэж хэлжээ. Хурал үргэлжилж байна.
М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж