
Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрны подвалд 13-14 насны таван хүүхэд 250 граммын савтай ягаан өнгийн бодис үнэртэж мансуурч байгаад хөдөлгөөнт эргүүлийн 123-р чиглэлийн эргүүлийн цагдаа нарт саатуулагдсан байна. Дээрх хүүхдүүд тус дүүргийн 111-р сургуулийн сурагчид байжээ. Одоогоор уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж. Чухам ямар бодис үнэртэж байсныг тогтоохоор цагдаагийн ажилтнууд ажиллаж байна.
Н.Түвшин