Асар их өрийн дарамтат орсон Грект Европын холбооноос тусламж үзүүлэх ажиллагааг хамгийн эгзэгтэй үеийн арга хэмжээ гэж авч үзэх ёстой бөгөөд түүнийг Олон улсын валютын сантай хамтран хийх ёстой хэмээн ХБНГУ-ын канцлер Ангела Меркель Европын саммит дээр мэдэгдсэн байна. Герман өмнө нь Грект ердийн зээл олгохын эсрэг байгаагаа нэг биш удаа мэдэгдэж байлаа. Грекийн өрийн асуудал тодорхойгүйгээс дэлхийн зах зээл дээр еврогийн ханш сүүлийн саруудад унаж байгаа юм. Тэр нь Европын Холбооны томоохон экспортлогч Германд бараагаа гадаадад худалдахад ашигтай байгаа гэнэ. Грект гурван нөхцөлтөйгөөр тусламж үзүүлэхийг Герман зөвшөөрч байна гэж гуравдугаар сарын 24-ний өдөр Reuters мэдээлсэн байлаа. Нэгдүгээрт, Грекийг гадаад зээлийн зах зээлд ороход нь хориг тавих санааг Герман дэвшүүлэв. Хоёрдугаарт нь, тус орныг аврахад ОУВС оролцох ёстой, гуравт евро бүсэд хамрагдсан орнууд төсвийн алдагдлаа бууруулах шинэ хатуу журамтай болох ёстой гэж Герман үзжээ. Хэрэв Германы саналыг хүлээн авбал энэ орон евро бүсэд нөлөөгөө эрс нэмэгдүүлэх юм. Гуравдугаар сарын дундуур Франц, Герман хоёр Грект 30 хүртэл тэрбумын зээл өгөхөөр зөвшөөрлөө гэж хэвлэлээр мэдээлсэн нь удалгүй үгүйсгэгджээ.
Грекийн өр дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 130 хувь хүрээд байгаагаас гадна Грек алдагдалтай төсөв баталсан нь тус улсад шинэ зээл хэрэгтэй гэсэн үг болж байна.
Грекийн өр дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 130 хувь хүрээд байгаагаас гадна Грек алдагдалтай төсөв баталсан нь тус улсад шинэ зээл хэрэгтэй гэсэн үг болж байна.