Хуучирсан мэдээ: 2010.11.02-нд нийтлэгдсэн

Урал чихэр өвс

  Буурцагтны овог –Leguminosae

Ургамал
судлалын үндсэн шинж: Уралын чихэр өвс нь салаа иш бүхий 40-100 см
өндөр олон наст өвслөг ургамал юм. Үндэс үндэслэг ишний тогтолцоо маш
сайн хөгжсөн байдаг. Өрөөсгөл өдлөг навчтай, тэр нь 10-25 см урт 4-8 хос
навчинцартай, навчинцарууд нь гонзгойвтор, өндгөрхүү хэлбэртэй. Цайвар
нил өнгийн том цэцгүүд богино өтгөн цацаг баг үүсгэдэг. Буурцаг нь 4 см
урт, 5мм орчим өргөн гонзгойвтор хавчиг, их тахир хөндлөн долгиолог
гадна талдаа шүүслэг, ноолуурлаг гол төлөв өргөслөг, үр бөөр хэлбэртэй.
Чихэр өвс нь 06 дугаар сард цэцэглэнэ.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж