Дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн алга болжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.27-нд нийтлэгдсэн

Дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн алга болжээ

Abu Dhabi Investment Authority (ADIA)  гэх хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн шейх Ахмед бен Зайед Аль Нахайяны (Ahmed bin Zayed al-Nahayan) моторгүй онгоц Мароккод сүйрэх үеэр тэрээр сураггүй болсон тухай Арабын Нэгдсэн Эмиратын WAM агентлаг дамжуулжээ. Сураггүй болсон шейх нь Абу-Дабигийн эмиратын захирагч, Арабын нэгдсэн эмиратын Ерөнхийлөгч шейх Халиф Зайед Аль Нахайяны  дүү бөгөөд тэрээр хаан ширээг шууд залгамжлагч биш юм. “Форбес” сэтгүүлийн хувилбараар шейх Ахмед дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн чансааны жагсаалтын 27 дахь хүн нь юм. 1976 онд байгуулагдсан ADIA сангийн дансанд янз бүрийн компаниудын хувьцаа ордог. ADIA сангийн хөрөнгө нь 500-800 тэрбум ам.доллар гэх тооцоо байдаг байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж