Баасан гаригт Газын зурвасаас буудах үеэр хоёр израиль цэрэг амиа алдсаны хариуд Израилийн танкууд Газын зурваст нэвтрэн Хан-Юнис хотын зүг хөдөлжээ. Таван танк, хоёр бульдозерын цувааг агаараас хэд хэдэн нисдэг тэрэг ба нисгэгчгүй онгоцнууд дэмжиж байгаа гэнэ. Баасан гаригт Газаас буудан хоёр цэргийг хөнөөсний дараа Израиль хариу гал нээн хоёр палестин дайчинг устгажээ. Байлдааны ажиллагаа эхэлсэн нутгийг оршин суугчид нь орхин дүрвэж байна. Одоогоор Палестины эрх баригчид танкийн буудлагын улмаас 10 хүүхэд ба бусад хүмүүс шархадсан гэх мэдээлэлтэй байна. Израилийн зэвсэгт хүчний төлөөлөгч “Цутгамал тугалга” ажиллагаанаас хойш хоёр талын сөргөлдөөн хамгийн өндөр төвшиндөө хүрээд байна гэж мэдэгдлээ.