Дэлгүүр хэсэхдээ зээлийн картаа орхи

Хуучирсан мэдээ: 2010.11.02-нд нийтлэгдсэн

Дэлгүүр хэсэхдээ зээлийн картаа орхи

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Дэлгүүр хэсэхдээ зээлийн картаа орхиж, бэлэн мөнгө авч гардаг хэрэглэгчид хэрэгцээгүй зүйлс авах нь бага байдгийг  Америкын эрдэмтэд нотолжээ.

    Корнеллын их сургуулийн эрдмэмтэд хэрэглэгчдийн  хамгийн ихээр худалдан авдаг бүтээгдэхүүнийг тогтооход хүмүүс зээлийн карттай үедээ хэрэгцээнээсээ илүү чихэр, амттан авч байжээ. 

    Үүнд нөлөөлдөг зүйл нь хүмүүсийн сэтгэл зүй бөгөөд  бэлэн мөнгөөр гүйлгээ хийх үедээ хүмүүс илүү арвич байж, чихэр амттан зэрэг чухал хэрэгцээгүй зүйлсэд мөнгөө зарцуулахаас татгалзаж чаддаг байна. 

    Эрдэмтэд барууны орнуудад их байгаа хэт таргалалт болон үйлчилгээний төлбөрийн хэлбэр өөрчлөгдөж байгаад нарийн уялдаа холбоо байна гэж үзжээ.

    Британид гэхэд хүн хүн амын насанд хүрэгчдийн дөрөвний нэг хувь нь буюу эрчүүдийн 32  хувь нь, эмэгтэйчүүдийн 42 хувь нь хэт таргалалттай байна гэсэн тоо гарчээ.

    Та дээрх судалгааны үр дүнг юу гэж бодож байна вэ?

    Таргалуулдаг хүнсний зүйл худалдаж авахад юу нөлөөлдөг вэ?

    Та дэлгүүр хэсэхээсээ өмнө юу худалдаж авахаа төлөвлөж жагсаалт гаргадаг уу? Эсвэл худалдаж авна гэж төлөвлөөгүй байсан зүйлсэд их мөнгө зарцуулдаг уу?

    Ямартаа ч дээрх судалгаа бэлэн мөнгөтэй дэлгүүр хэсэхдээ хүн мөнгөнд илүү хямгатай байдгийг харуулж байна.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж