
Дэлхийн тансаг зэрэглэлийн загварын ордон Gucci хэрэглэгчдэдээ зориулж, 3D нүдний шил бүтээжээ. Gucci-гийн бэлгэдэл болсон ногоон, улаан зурвас бүхий эмблемийг 3D нүдний шилний дээд хэсэг болон гуянд байрлуулсан бөгөөд баруун талд Gucci 3D гэсэн логог байрлуулсан байна. Luxist-ын мэдээлснээр Gucci-гийн 3D шил ирэх сараас эхлэн Америк дахь нэрийн барааны дэлгүүрүүдээр 225 ам.доллараар худалдаалагдах юм.
С.Цэлмэг