Гайтсан хууль, дайтсан хөдөлгөөнийхөн

Хуучирсан мэдээ: 2010.11.02-нд нийтлэгдсэн

Гайтсан хууль, дайтсан хөдөлгөөнийхөн

Аливаа
зүйлд учир шалтгаан бий. Яагаад гэх асуултын хариулт эндээс эхэлж буй.
“Долоо хэмжиж нэг огтол” гэдэг шиг “Энэ ард түмэнд хэрэгтэй. Үүнийг
зайлшгүй батлах ёстой” гэж нарийн тунгаасны эцэст, гар өргөн олонхоороо
баталсан тохиолдолд тэр санаа төрийн хууль болж хэрэгжинэ. Түүнийг
Монгол Улсын нутаг дээрх хэнбугай ч дагаж мөрдөх учиртай.

ЧӨДӨРТЭЙ ХУУЛЬ

Өнгөрсөн оны долдугаар сарын 16-ны өдөр УИХ-аар урт нэртэй нэгэн хууль баталсныг уншигчид санаж байгаа.

Тэр
бол “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын
бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох” тухай
хууль. УИХ энэ хуулийг олонхоороо баталсан. Төрийн түшээд хурлын
танхимд ярсхийтэл гараа өргөн суухдаа уг хуулийг батлан хэрхэн
хэрэгжүүлэх тухай эрх биш бодсон байлгүй. Аргагүй шүү дээ, эрхэм гишүүд
хууль баталсан бол гүйцээ, хэрэгж үүлдэг субьект нь бид биш гэх биз. Уг
нь хуулийг дагаж мөрдөх журмыг нь хамт баталсан юм билээ.

Журамд
Засгийн газар усан сан бүхий хамгаалалтын бүсийн хилийн заагийг
тогтоосны дараа заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрлийг хууль
батлагдсанаас хойш таван сарын хугацаанд цуцлахаар тусгасан. Гэхдээ
2007 онд УИХ-аас батлан гаргасан стратегийн ач холбогдол бүхий ашигт
малтмалын орд газарт хамаарахгүйгээр заасан.Үүний учрыг тунгааваас улс
орны маань нийт орлогын ихэнхийг бүрдүүлдэг саалийн үнээ болохоор тэр
биз. Нөгөө талаар замбараагүй уул, уурхайг цэгцлэх гэсэн Засгийн
бодлого байсныг илтгэнэ.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж