АНУ, Орос хоёр цөмийн зэвсгээ бууруулах гэрээ байгууллаа | News.MN

АНУ, Орос хоёр цөмийн зэвсгээ бууруулах гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2010.03.27-нд нийтлэгдсэн

АНУ, Орос хоёр цөмийн зэвсгээ бууруулах гэрээ байгууллаа

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев нар олон сар хэлэлцээр хийсний эцэст цөмийн зэвсгээ бууруулах тохиролцоонд хүрч чадлаа гэж “BBC” агентлаг мэдээллээ. Удахгүй гарын үсэг зурах уг гэрээгээр талууд аль аль нь 1,550 хүртэл цөмийн цэнэгт хошуутай байж болох ба энэ нь одоо байгаа нөөцийг 30 хувиар бууруулсан хэмжээ юм. Энэ гэрээ нь 1991 онд байгуулсан Стратегийн зэвсгийг бууруулах гэрээг солих юм. Удирдагч нар дөрөвдүгээр сарын найманд Прага хотод гэрээнд гарын үсэг зурах юм байна.

Ерөнхийлөгч Обама энэ гэрээг сүүлийн хорин жилд байгуулагдсан зэвсгийн хяналтын хамгийн цогц хяналтын гэрээ болж чадлаа гэж үнэлсэн. “Энэ гэрээг байгуулснаар дэлхий дээр хамгийн их цөмийн зэвсгийн нөөцтэй хоёр том гүрэн болох АНУ, Орос  хоёр аль чиглэлд зогсож байгаа дохиог тод томруун өглөө. Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээний үүргээ баримталснаар бид эдгээр зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх, бусад улс үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэх нөхцөлийг хангасан” гэж Вашингтоноос мэдэгдсэн.
Ерөнхийлөгч Медведэв Оросын Интерфакс мэдээлийн агентлагт “энэ гэрээ манай хоёр улсын ашиг сонирхлыг тэнцвэржүүлсэн” гэж ярьсан байна. Гэрээ хүчин төгөлдөр болохын тулд АНУ-ын Сенат, Оросын Думаар соёрхон батлагдах ёстой. Одоогоор АНУ-ыг ойролцоогоор 2,000 гаруй стратегийн цөмийн зэвсэгтэй гэж үздэг бол Оросыг 2,500 гаруй цөмийн зэвсэгтэй гэж тооцдог.

Т.Санаа
Бичлэг үзэх…

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bair hymd zarna 2010-03-27 127.0.0.1

13-r horoolold Altan-Orgoo tsogtsolbort 49m2 buhii shine hun oroogui ul hodlohiin gerchilgee n garsan bairiig hymd zarna utas 55158198

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж