Иргэд анхаарал болгоомжгүйгээсээ болж эд зүйлээ бусдад алдсаар байна. Өнгөрөгч пүрэв гаригт Чингэлтэй дүүргийн 15 хороонд байдаг “Батхангай” хүнсний дэлгүүрийн худалдагчаас иргэн Б “ Гэрт хүн ирчихлээ. Яаралтай хэрэг гараад байна. Хүнсний зүйл өгөөч” гээд гадаад паспорт болон иргэний үнэмлэх үлдээн 50 мянган төгрөгний хүнсний бараа авсан гэнэ. Тэрбээр хэлсэн хугацаандаа ирээгүй учир худалдагч цагдаагийн газарт хандан шалгуулахад үлдээсэн бичиг баримт нь хуурамч, хүчингүй болсон байжээ. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийнхан шалгаж байна. Мөн өдөр “Sky shop” дэлгүүрийн худалдагч А-аас нэгэн иргэн цахилгаан бараа авахаар удаан үзжээ. Ямар өнгөтэйг авах, зарим нэг үзүүлэлтийг нь асуух хэрэгтэй байна.Утсаар чинь яриад өгье” гэжээ. А өөр худалдан авагчид бараа үзүүлж байх хооронд утсыг нь аваад зугтжээ. Залилангийн гэмт хэрэг үйлдсэн Б-г цагдаагийнхан саатуулан шалгаж байна.
Х.Хангал
Х.Хангал