Ойрын үед газар хөдлөнө гэсэн мэдээлэл ирээгүй | News.MN

Ойрын үед газар хөдлөнө гэсэн мэдээлэл ирээгүй

Хуучирсан мэдээ: 2010.03.27-нд нийтлэгдсэн

Ойрын үед газар хөдлөнө гэсэн мэдээлэл ирээгүй

Зарим нэг мэдээллийн хэрэгслээр энэ сарын 28-нд газар хөдөлнө. Энэ нь шашны зан үйл, түүнээс улбаатай мэдээлэл бус, харин  шинжлэх ухааны үндэстэй гэсэн мэдээлэл олны ам дамжсаар байна. Ийм мэдээлэл сонссон иргэд энэ сарын 28-нд хотоос зайдуу гарахыг бие биедээ сануулсан мессэж илгээх боллоо. Энэ мэдээлэл үнэн эсэхийг Онцгой байдлын ерөнхий газрын  Гамшигтай тэмцэх газрын дарга комиссар С.Цогтбаатараас тодрууллаа.
-Энэ сарын 28-нд газар хөдөлнө гэсэн мэдээлэл олон нийтэд тархаж, хүмүүс айдастай байх боллоо. Танай газарт ямар нэгэн мэдээлэл ирсэн үү?
-Манай газар руу иргэд болон байгууллагаас олон хүн утасдан энэ тухай асууж байна. Газар хөдлөхийг  ямар нэгэн байдлаар мэддэг  байсан бол  бид яаралтай арга хэмжээ авч иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган шүү дээ.
-Тэгээд газар хөдлөхгүй гэж ойлгож, тайван байж болох уу?
– Дэлхийн аль ч оронд газар хөдлөхийг урьдчилж мэддэг техник хэрэгсэл байхгүй. Газар хөдлөхийг үгүйсгэхгүй ч ойрын үед газар хөдлөнө гэсэн мэдээлэл мэргэжлийн байгууллагаас ирэгүй. Тэгэхээр иргэд айж сандралгүй тайван байх хэрэгтэй.
-Хэрвээ газар хөдөллөө гэхэд хүн хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авч, юу мэдэж байх шаардлагатай байдаг юм бэ?
-Иргэд айж сандралгүй өөрийгөө болоод бусдыгаа аврах тухай бодох хэрэгтэй. Чичирхийлэл мэдрэгдвэл хурдан хана дагуу зогсч хүнд зүйлд дарагдахаас болгоомжил. Мөн  байрны хонгил доод хэсэгт очиж, аюулыг өнгөрөөх хэрэгтэй.
-Монгол Улсад ойрын хэдэн жил хүчтэй газар хөдөлж байгаагүй. Танай албан хаагчид газар хөдөлсөн үед хэрхэн ажиллах талаар дадлага, туршлага хэр байдаг вэ. Аврах ажиллагаанд ашиглах техник хэрэгсэл бий юу?
-Болзошгүй аюул ослын үед хүчний байгууллагууд хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцаад, хамтарч хэд хэдэн удаа дадлага сургалт хийсэн. Дарагдсан хүнийг яаж гаргаж авах, эмнэлгийн анхны тусламж хэрхэн хүргэх вэ гээд л олон чиглэлээр сургалт явагдаж байгаа. Техник хэрэгсэл тааруу. Шуурхай бүлэг-105 болон Аврах отрядад байдаг хэдэн багаж хэрэгсэл л байгаа.
Х.Хангал

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

salhi 2010-03-27 127.0.0.1

muu yum holuur holuur

Avatar

Зочин 2010-03-27 127.0.0.1

gazar hudluhiig 2hon minutiin umnu l medej bolomjtoi bdiisht ee hudlaa tsuurhal taraahaa bolimor yum

Avatar

w 2010-03-27 127.0.0.1

Interneteer ajil hiimeer bwal iishee orood burtguuleerei wwwbitlycSmEHC
Burtguulsnii daraa haygaaraaa oron View Advertisements deer daran ajlaa hiine vv

Avatar

Зочин 2010-03-27 127.0.0.1

– Chi chini SUIS-iin heddugeer kursiin oyutan bilee – Bi SUIS-d surdaggui sh dee – Oo yag tiin

Ariunaa 2010-03-27 127.0.0.1

– Chi chini SUIS-iin heddugeer kursiin oyutan bilee – Bi SUIS-d surdaggui sh dee – Oo yag tiin

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж