Хятад эмнэлгийн үйл ажиллагааг зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2010.03.27-нд нийтлэгдсэн

Хятад эмнэлгийн үйл ажиллагааг зогсоолоо

Эрүүгийн
цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн Баянгол дүүрэгт
байрладаг хятад эмнэлгийг шалгах тухай мэдээлэл ирүүлсэнээр Мэргэжлийн хяналтын
ерөнхий газрын Эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухааны хяналтын газартай
хамтран шалгалт хийжээ. Баянгол дүүргийн нэгдүгээр  хорооны нутагт байрлах БНХАУ-ын иргэн Зиая
Заон
захиралтай
“Бээжин-Анкан” ХХК-ний уламжлалт, эмчилгээ оношилгооны эмнэлэгт Монгол Улсын
эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, мэргэжлийн хяналтын байгууллагын зохих
зөвшөөрөлгүй, гарал үүслийн гэрчилгээгүй, ямар өвчинд хэрэглэдэг болох нь
тодорхойгүй
271 нэр төрлийн 13500 орчим хайрцаг эмийг улсын хилээр хууль бусаар нуун оруулж ирж , иргэдэд
тарааж байсныг илрүүлэн
битүүмжиллээ. Мөн уг эмнэлэг агуулах бэлдэж эмээ, бэлдмэлээ  нууж байжээ. Мөн иргэн О.Оюунбатад Эрүүгийн хуулийн 198.2-оор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Учир нь тэр эмэгтэй БНХАУ-ын иргэн Yao
Fulin-тэй хамтран эмийн бүртгэлд
бүртгэгдээгүй ямар өвчинд хэрэглэдэг нь тодорхойгүй , зөвшөөрөлгүй 61 нэр
төрлийн 1000 гаруй хайрцаг эмийг БНХАУ-аас жимс, печень зэрэг хүнсний
бүтээгдэхүүний хайрцганд нууж хууль бусаар оруулж ирсэн байжээ.

Иймээс ард иргэдэд гадаадын хөрөнгө оруулалттай эмнэлгээр үйлчлүүлж,
эмчлүүлэхдээ зохих байгууллагуудаас зөвшөөрөл авсан эсэх, борлуулж байгаа тариа,
эмийн бүтээгдэхүүн нь Монгол Улсад хэрэглэх зөвшөөрөлтэй эсэхийг шалгаж  байхыг цагдаагийн байгууллага сэрэмжлүүлж байна.

Х.Хангал

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж