Селин Дион ихрүүддээ нэр хайрлажээ

Хуучирсан мэдээ: 2010.11.01-нд нийтлэгдсэн

Селин Дион ихрүүддээ нэр хайрлажээ

Нэрт дуучин Селин Дион өнгөрсөн долоо ихэр хүүтэй болсон тухай бид
мэдээлж байсан. Одоогоор ихрүүд эмнэлгээс гарах хараахан болоогүй байгаа
ба хэд хоног дутуу төрсөн ихрүүдийг инкубаторт хэд хоног байлгах
шаардлагтай тухай эмч нь мэдээлсэн юм.

Хосууд ихрүүддээ Eddy
болон Nelson хэмээх нэр өгөхөөр сонгосон тухайгаа өчигдөр албан ёсоор
зарлажээ. Eddy Marnay хөгжмийн продюссерийн нэр болон Өмнөд Африкийн
Ерөнхийлөгч Nelson Mandela-гийн нэрийг бэлгэдэж ихрүүдийнхээ нэрийг
сонгосон байна.

Дуучны хэвлэлийн төлөөлөгч “Eddy бол хосуудын
амьдралд чухал нөлөө үзүүлсэн хүн. Харин Nelson Mandela-тай тэд хоёр
жилийн өмнө уулзаж байсан ба хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэгч жинхэнэ
удирдагч хэмээн үнэлдэг. Түүнтэй хэдхэн хоромыг хамт өнгөрөөсөн ч
түүнээр бахархах сэтгэл төрсөн тухайгаа  дуучин болон түүний нөхөр ярьж
байсан. Хосууд хүүхдүүдээ өөрсдийнхөө нэрээр бахархаасай гэж хүсч
байгаа. Учир нь нэрийг нь бэлгэдэж өгсөн дээрх хоёр хүнээр тэд өөрсдөө
бахархдаг юм” хэмээн ярьжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж