
“Зүүн Ази, Номхон Далайн бүсийн эдийн засаг хүчтэй сэргэж байна. Тэгэхэдээ макро эдийн засгийн тогтвортой байдлын хүрээнд гарч болох эрсдэлийг зохицуулахад ихээхэн анхаарлаа тавих шаардлага урган гарч байна гэж Дэлхийн Банкнаас өнөөдөр гаргасан Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн тоймд тэмдэглэсэн байна.
“Хүчтэй сэргэлт, нэмэгдэж буй эрсдэл” гэсэн гарчиг бүхий энэхүү тоймд өгүүлсэнээр эдийн засгийн өсөлт тус бүсийн хэмжээнд хямралын өмнөхөөс дээш түвшинд хүрсэн бөгөөд зарим орнуудын хувьд өсөлт нь хямралын өмнөх хэмжээнд очжээ. 2009 онд 7.3 хувь байсан бүсийн эдийн засаг (дотоодын нийт бүтээгдэхүүн) 2010 онд 8.9 хувь хүрэх шинжтэй. ( Хятад улсыг оролцуулахгүй бол өсөлт 6.7 хувь байна). Энэ нь 2000-2008 онууд дах эдийн засгийн дундаж өсөлтийн хэмжээнд байна. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт энэхүү өсөлтийн гол залах хүч нь болсон бөгөөд өсөлтийн болон худалдааны урсгалын найдвартай байдал хямралын өмнөх шатанд хүрчээ.
Бүсийн эдийн засгийн энэхүү өсөлтийн байдал нь бодлого тодорхойлогч нараас маш болгоомжтой , тэнцвэртэй алхам хийх, ялангуяа эдийн засагт орж буй томоохон хэмжээний хөрөнгийн ашигтай байдал болон чангарч буй (дотоодын) мөнгөний ханшны асуудлуудад ихээхэн анхаарлаа хандуулах шаардлага урган гарч байна.
Дэлхий даяар ашиг хайж буй хөрөнгийн урсгал болон тус бүсийн эдийн засаг бусад бүс нутгуудаас илүү өсөх хүлээлтийн байдал нь энэ бүсэд энэ жил урсан орох хөрөнгийн урсгалыг ихээхэн нэмэгдүүлнэ. Томоохон хөрөнгийн урсгал нь төв банкнуудаас валютын зах зээлд үзүүлсэн интервенцээс үл хамааран мөнгөний ханшийг чангарахад ихээхэн нөлөөлж байна. Хөрөнгийн урсгал мөн үндсэн хөрөнгийн өсөлтөнд ихээхэн нөлөөлж байна. Одоогийн байдлаар мөнгөний бодлогийн ихэнх институцууд нь өөрсдийн зүгээс тавих мөнгөний бодлогын хяналтаа шаардлагын хүрээнд сулруулсан байна.
“Хөрөнгийн урсгал, ялангуяа дэлхийн эдийн засаг ерөнхийдөө сул байхад, хүчтэй хэвээр байгаа энэ үед холбогдох байгууллагууд нь шаардлагатай хөрөнгийн хэмжээ- ялангуяа гадаадын шууд хөрөнгө оруулалт- болон өрсөлдөх чадварыг баталгаажуулах, санхүүгийн салбарын тогтвортой байдал, инфляцийг доогуур түвшинд барих хоорондийн тэнцвэрийг хадгалах сорилттой тулгарна” гэж Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон Далайн бүсийн ерөнхий эдийн засагч Викрам Неру тэмдэглэв.
Компаниудын түвшиндэх эдийн засгийн энэхүү сэргэлтийн хүрээнд бүсийн орнууд дах бодлого тодорхойлогч байгууллагууд нь стимуляцийн арга хэмжээгээ багасгаж байна. Төсвийн алдагдал, дор хаяахад Засгийн Газруудаас дэд бүтцийг сайжруулахад болон ядуу, эмзэг бүлгийхэнд үзүүлж буй нийгмийн халамжийн арга хэмжээнүүд болон хурдацтай хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт буурсаны эсрэг авах арга хэмжээний хугацаанд, хямралын өмнөхөөс илүү өндөр хэвээр байна.
Бүсийн ихэнх орнууд эдийн засгийн дунд шатны өсөлтийн үедэх сорилтыг даван туулахад гол анхаарлаа хандуулж байна. Хятадын хувьд эдийн засгийн өсөлтийн ерөнхий суурь болон хөрөнгө оруулалтын хоорондын харилцааг дахин тэнцвэржүүлэх шаардлага тогтвортой байдлыг хадгалахад маш чухал болж байна. Монгол, Зүүн Тимор, Шинэ Гивинэй, Лаос зэрэг ашигт малтмалаас орлого олдог орнуудын хувьд тунгалаг, нээлттэй байдлыг баталгаажуулах нь ихээхэн чухал юм. Бүсийн дунд орлоготой орнууд (Хятадыг үл оруулан) өндөр орлоготой орны түвшинд очихын тулд хүний нөөц болон бодит зүйлд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, инновацийг дэмжих шаардлагатай” гэжээ.