Өмнөд Солонгосын хөлөг онгоц Хойд Солонгосын ойролцоо живлээ.

Хуучирсан мэдээ: 2010.03.27-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын хөлөг онгоц Хойд Солонгосын ойролцоо живлээ.











АР агентлагийн
мэдээлснээр бол Өмнөд Солонгосын 1200 тонн жинтэй цэргийн хөлөг онгоц өнгөрөгч
бямба гарагт Хойд Солонгосын хилээс холгүй Бүкнеон арлын орчимд бүрмөсөн живсэн
байна. Одоогоор 58 далайчныг олж аварсан боловч багийн бүрэлдэхүүнд байсан
46  далайчин одоо болтол олдохгүй байгаа
юм. БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мүн Бак холбогдох албаныханд хандаж энэхүү хөлөг
онгоц живсэн шалтгааныг байж болох бүх л арга боломжуудыг ашиглан яаралтай
тодруулахыг үүрэг болгосон байна. Тус улсын Засгийн газрын зарим дээд тушаалын ажилтнууд
хөлөг онгоцны живсэн шалтгаан ямар нэг дайралтаас болоогүй харин осол байсан
байж магадгүй гэж таамаглаж байгаа гэнэ. Одоогоор Хойд Солонгосын талаас
асуудалд буруутай хэмээн сэжиглэх ямар нэг үндэслэл байхгүй ч болж байгаа
явдлыг анхааралтай ажиглаж байгаа гэнэ. Аюулгүй байдлын зөвлөлийн хурал дээр БНСУ-ын
ерөнхийлөгчөөс олдохгүй байгаа далайчдыг аврахын тулд бүх хүчээ дайчлах зааварчилгаа
өгсөн гэж хэвлэлийн төлөөлөгч Ким Юн Ху мэдэгдээд одоогоор Хойд Солонгосын
цэргийн хүчнй зүгээс ямар нэг үйлдэл хөдөлгөөн хийгдээгүй гэж мэдээлсэн
байна. 

 

М.Наст

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж