Л.Гүндалайгийн “пиар” 5000-аар л босдог

Хуучирсан мэдээ: 2010.11.01-нд нийтлэгдсэн

Л.Гүндалайгийн “пиар” 5000-аар л босдог

УИХ-ын
гишүүн Л.Гүндалайд хувийнхаа “пиар”-ыг хэний ч оролцоогүйгээр, хэнээс ч
илүү хийж чаддаг нэг давуу тал бий. 2004 УИХ-д хоёр дахиа сонгогдсоных
нь дараа АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн компанид ажиллаж байсан баг
ирж манайханд “пиар” технологи заахад Л.Гүндалай гишүүн ганцаараа яваад
оччихсон “Тэгвэл яах уу, ингэвэл яах уу” хэмээн байцааж, хэлсэн үг
бүрийг нь бичиж тэмдэглэн хамгийн идэвхитэй сурагч нь болж,
ангийнхнаараа алга ташуулж байсан гэдэг.

Түүнтэй хамт Хөвсгөлийн
тойргоос сонгогдсон Ц.Даваасүрэн гишүүн нэг удаа аймгийн төв дээр
сонгогчидтойгоо уулзалт хийгээд явж байжээ. Уулзалтаа дуусгаад гартал
үүдэн дээр Л.Гүндалай гишүүнтэй тааралдаж гэнэ. Тэгээд,

-Чи ч гэсэн иргэдтэй уулзахгүй юм уу, хүмүүс бэлэн цуглачихсан байна гэхэд,

-Яах
юм. Тантай л уулзаж, танд алга таших гэж ирсэн хүмүүс шүү дээ гээд
яваад өгчээ.
Харин цааш хэд алхаад сагсны талбай дээр бөмбөг цохиж
байсан хэдэн хөвгүүдтэй тааралдаж, 5000 төгрөгөөр мөрий тавьж хэдэн удаа
бөмбөг шидэж, мөрийгөө алдаад инээд алдан дал мөрийг нь цохичихоод
яваад өгөхөд залуус бөөн баяр болж, түүний хойноос бишрэн харсаар үлдэж.
Үүнийг харсан Ц.Даваасүрэн гишүүн ч “Ингэж их цаг, хүч зарж,
уулзалт ярилцлага хийх хэрэг байна уу. Сагс сайн
тоглодог байсан ч болоосой” хэмээн ихэд атаархсан гэнэ.

Б.ГАЛ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж