Хөрөнгө оруулалтын чиглэл гаргалаа

Хуучирсан мэдээ: 2010.11.01-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулалтын чиглэл гаргалаа

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос Дундговь аймагт ажлын хэсэг ажиллан хөрөнгө оруулалт, түүний үр ашгийн байдалтай танилцаж ойрын таван жилийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг  боловсруулахад зөвлөн туслалаа.

Ажлын хэсгийнхний үзэж буйгаар  төрийн болон төрийн үйлчилгээний байгууллагууд аймаг бүрд, сумдад ч мөн адил амь амиа бодсон ганц хоёр давхар байшин барьж хөрөнгө тарамдуулснаас төрийн үйлчилгээний нэгдсэн ордон барьж төвлөрүүлэх нь илүү үр ашигтай аж. Аймгийн Засаг даргын тамгын газар ч  үүнтэй санал нэг байгаа бөгөөд Төрийн албанд томилогдсон хугацаандаа ажилтнууд  амьдарч чөлөөлөгдсөн үедээ дараагийн хүндээ хүлээлгэн өгдөг хатуу журамтай, орон нутгийн өмчийн  орон сууцны цогцолбор,  Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд, төрийн үйлчилгээний байгууллагууд төвлөрсөн нэгдсэн ордон, шинэ технологи, оюуны хөгжлийн төв гэхчилэн тоймтой томоохон обьектод хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэх нь нэг дор олон асуудлыг шийдвэрлэх ач холбогдолтой гэж үзэж байна. Энэ бүхнийг хот төлөвлөлт, инженерийн газар дорхи болон ил байгууламж /халаалт, дулаан, цэвэр, бохир ус, эрчим хүч, холбооны/-ийн одооны болон ирээдүйн зураглалтай уялдуулан төлөвлөх, үүндээ үе үед ажиллаж байсан мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулахад анхарч байна. Үндэсний хөжил, шинэтгэлийн хороон дээр төвлөрөн нэгтгэгдэх энэ хөтөлбөр дээр аймгийн Засаг даргын тамгын газар, харьяа агентлагуудын хамтаар бүтэн долоо хоног ажиллаж байна.

С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж