Хүмүүнлэг малчид Сайншандад зөвлөлдөв

Хуучирсан мэдээ: 2010.11.01-нд нийтлэгдсэн

Хүмүүнлэг малчид Сайншандад зөвлөлдөв

Монголын улаан загалмай нийгэмлэгээс говийн дөрвөн аймгийн малчдын уулзалт, зөвлөлгөөнийг Сайншанд хотод зохион байгууллаа. Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Өмнөговь аймгаас  малчид оролцсон энэ зөвлөлгөөнд Дундговиос 25 төлөөлөгч оролцож, Дундговь аймгийн Улаан загалмайн нийгэмлэгийн дарга А.Баярмаа байгалийн гамшигт өртсөн малчдад үзүүлж байгаа хүмүүнлэгийн тусламж, түүний үр өгөөжийн талаар илтгэл тавьлаа.  “Хүмүүнлэг энэрэнгүй үйлсийн төлөө” уриан дор болсон энэхүү зөвлөлгөөнөөс гаргасан уриалгад байгалийн гамшигт өртөн малгүй болсон малчин өрхөд хүмүүнлэг туслалцаа үзүүлэн малжуулах , хүмүүнлэг үйлсийн гамшгийн сан байгуулан мал хөрөнгө хуримтлуулан арвижуулах, байгалийн гамшгаас сэргийлэх,  түүнд өртөгсдөд учирсан хохирлыг нөхөх ажилд  Улаан загалмай байгууллагатай хамтран ажиллахыг нийт малчид, төрийн болон төрийн бус байгууллагуудад уриалсан байна. Хүмүүнлэг үйлсийн төлөө энэ зөвлөлгөөн Монголын Улаан загалмай нийгэмлэгийн XII дугаар их хурал угтсан ажлын нэг юм.

С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж