Хуучирсан мэдээ: 2010.03.27-нд нийтлэгдсэн

9 романтик болзоо

Урин хавар болж  байгаа энэ үед хэн нэгэнтэй  болзоонд явж цэвэр агаар амьсгалахад юу нь буруу байх билээ. Та хоёрын харьцаанд ч шинэ, таатай уур амьсгал бий болно шүү дээ. Хавар хүйтэн өвөлтэй адилгүй нэг л мэдэхэд дуусчихсан байдаг. Тиймээс болзоонд явахад хамгийн тохиромжтой энэ улиралд болзоогоо улам романтик байлгах зөвлөгөөг санал болгож байна.

Цэцэг бэлэглэ. Гар гараасаа барилцан цэцэрлэгээр зугаалахаас илүү романтик болзоо гэж үгүй. Мөн өнгө өнгийн сайхан үнэртэй баглаа цэцэг түүндээ бэлэглэ. Таныг үнсэлт, таны хайрын харцаар мялаах болно.

Гүзээлзгэний коктейль бэлтгэж түүнийгээ дайлаарай. Гүзээлгэнэ бол хамгийн түрүүн боловсордог жимс. Танд хоёр аяга шинэхэн гүзээлзгэнэ, нэг шил дарс байхад болно.

Хамтдаа сонирхлоо хуваалц. Хэрвээ та хоёр хоёулаа спортод дуртай бол боулинг , теннис эсвэл сагс тоглохоор явж болно шүү дээ. Хамгийн гол нь хамтдаа байхдаа зугаацаж, хөгжиж чадвал цэрвэсэн байдал үгүй болохыг санаарай.

Дэлгүүр, захаар яв. Урин дулаан цаг наашилж буй энэ үед гудамж талбайд хаа сайгүй худалдаа, наймаа гардаг. Худалдаж авахгүй ч хуучин эдлэл сонирхоод үзээрэй. Огт хэрэглэхгүй байсан ч дурсгалтай байж мэдэх зүйл олдож л таараа.

Хэрвээ та болзоонд явмар санагдаад цус чинь хөөрөөд байвал яагаад дугуйгаар явж, зугаацаж болохгүй гэж. Бас л зугаатай, хөгжилтэй байх болно.

Хайрын бэлэг тэмдэгтэй бол. Та том хотод, гэр хороололд хаана ч амьдардаг байлаа гэртээ цэцэг тариарай. Ургуулж арчилж байгаад түүндээ бэлэглээрэй.
Хамтдаа салхинд гар.Тэсгим өвөл холдож, ирж яваа энэ цагт хайрттайгаа салхинд гарах хамгийн тохиромжтой. Та хоёр хоёулхнааэсвэл гэрлэсэн найзуудтайгаа хамт яваарай. Зарим үед адал явдалтай учрах харилцааг  улам гүнзгийрүүлдэг. Түүдэг гал дээр цай чанаж, оддыг харан,сайхан зүйлсийн тухай ярьж хэвтэх та хоёрын мартагдашгүй мөчүүдийн нэг болж үлдэнэ.

Цаасан шувуу хөөргө. Магадгүй та хүүхэд наснаасаа хойш цаасан шувуу нисгээгүй удсан бол цэлмэг, салхитай өдрийг сонгож хайрттайгаа хамт цаасан шувуу хэр өндөрт хөөрөхийг үзээрэй.

Өөрсдийн оддыг нэрлээрэй. Одон орон судлаачдын үзэж буйгаар жилийн энэ улиралд одод хамгийн тод харагддаг гэнэ. Тиймээс кинонд гардаг шиг  үүлгүй шөнө хамтдаа салхинд гарангаа өөрсдийн ододтой болж нэр өгөх нь романтик болзооны нэг хэлбэр. Амжилт хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж