Шүүх хурал урагшилжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.01-нд нийтлэгдсэн

Шүүх хурал урагшилжээ

Өмнөд Солонгосын Нажу хотод амиа алдсан монгол эмэгтэйг хөнөөсөн Янг гэх этгээдийн шүүх хурал ирэх сарын 15-ны өдөр товлогдсон ч нэг өдрөөр урагшилсан байна. Сэжигтэн Янг  багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй эцэг эхийнхээ тариалангийн ажилд тусалдаг нэгэн байжээ. Өнөөдөр Монголын эмэгтэйчүүдийн холбооноос хохирогч агсаны гэр бүлд туслах хандивын данс нээсэн талаар хэвлэлийн хурал хийлгэсэн байна. Яг одоо  монгол бүсгүйн дурсгалд зориулсан Хүндэтгэлийн тайван жагсаал  Өмнөд Солонгос улсад  үргэлжилж байна. Уг жагсаалыг  Чоннам  их сургуулийн Солонгосын өмнөд бүсийн Монгол оюутны холбоо болон, Нажу дахь Монгол эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төвийн ажилтнууд хамтран   зохион байгуулж байгаа юм. Амь үрэгдсэн монгол эмэгтэйн  дурсгалд зориулсан жагсаал болж буй энэ өдөр  БНСУ-ын  “Хосолмол соёлт гэр бүлийн өдөр” гэнэ . Уг арга хэмжээ  тайван жагсаалаар үргэлжилж  хотын авто замын нэг хоёрдугаар эгнээг эзлэн явж байна. Харин жагсагчдийн  аюулгүй байдлыг хангах үүднээс замын цагдаагийн ажилтнууд хамгаалалтад гарч байгаа аж.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж