Ховдчууд Увсын чацарганыг нутагшуулна

Хуучирсан мэдээ: 2010.11.01-нд нийтлэгдсэн

Ховдчууд Увсын чацарганыг нутагшуулна

Ховд аймгийн Булган сумын удирдлагууд тус суманд “Чацаргана” хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор зэргэлдээ Увс аймагт очиж тэндхийн (бренд) болоод буй чацарганы  тариалалтыг нь үзэж танилцжээ. Увс аймаг нь чацаргана тариалал­таар 40 гаруй жилийн түүхэн  уламжлалтай, сүүлийн жи­лүүдэд “Чацаргана” хөтөлбөр  боловс­руулан хэрэгжүүлснээр дөрвөн өрх тутмын нэг нь хамрагдаж байгаа юм. Увс аймаг нь зөвхөн чацарганаас олох орлогоороо 2020 он гэхэд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгэдэхүүнээр дэлхийн жишигт ойртож очих зорилт тавьжээ. Энэ зорилтод хүрэхийн тулд нэг хүн 10 сот газарт чацаргана тариалахад хангалттай хэмээн тэд үзэж байна. Эрүүл  мэнд  бизнес, байгаль хам­гаа­лал гэхчилэн олон  талын ач хол­богдолтой энэ ургамал нэг га газарт 1200-1600 ш бут тарих боломжтой байдаг. Увсад өнгөрсөн жил 400 бутнаас 26.0 сая төгрөгийн орлого олсон өрх байгаа аж. Тус сумын ИТХ-ын тэргүүлэгчид Увс аймгийн чацаргана тариалалтыг дагнан  эрхэлж  байгаа  аж ахуй нэгж­тэй холбоо тогтоон, цаашид хамтран ажиллах гэрээ хэлцэл байгуулж, Булган сум болон Увс аймгийн тариаланчид аж ахуйн нэгжүүдийн хооронд хамтын ажиллагааны харил­цаа бий болж  байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж