
Италийн хамгийн агуу түүхтэй хоёр баг энэ тойрогт тулж, “Ювентус” “АС Милан”-ыг Сан Сирод нь буулгаж авсан байна. “Юве”-гээс Куаглиарелла, Дел Пьеро нар гоолдсон бол Ибрагимович “Милан”-ы нэр төрийн гоолыг оруулжээ. Дел Пьерогийн гоол түүний 179 дэх гоол болсноор багийнхаа түүхэнд нэрээ мөнхөлжээ. Энэ жил 35 настай Дел Пьеро 1950-иад оны домог Жампьеро Бонипертигийн амжилтыг эвдсэн байна.
Нийслэл хотын баг “Рома” “Лечче”-г талбайдаа 2:0-ээр буулгаж авсан байна. Бурдиссо, Вучинич нар гоолдсон. Мөнхийн хотын мөнхийн баатар Франческо Тотти эсрэг багийн Рубен Оливератай маргалдсны улмаас хоёр тоглогч хоёул улаан жавтий хүртэн талбайгаас хөөгдсөн нь тоглолтын гол үйл явдал байлаа.
Түүнчлэн Сери А-гийн есдүгээр тойрогт “Сампдориа” “Чезена”-г 1:0-ээр, “Наполи” “Брешиа”-г мөн 1:0-ээр тус тус хожсон байна. Харин “Парма”-“Кьево”, “Катанья”-“Фиорентина” гэсэн хослолууд хуурай тэнцээ хийжээ. Мөн “Кагльяри”, “Удинезе” багууд учраагаа хоёр гоолын зөрүүтэйгээр илүүрхсэн. Харин лигийг тэргүүлэгч “Лацио” “Палермо”-г талбайд нь буулган авсан байна. “Лацио”-гийн хамгаалагч Андрес Диас тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг оруулжээ.
Score Studio