IJF-ийн ерөнхийлөгч тамирчдад жүдогийн өмсгөл бэлэглэлээ

Хуучирсан мэдээ: 2010.03.27-нд нийтлэгдсэн

IJF-ийн ерөнхийлөгч тамирчдад жүдогийн өмсгөл бэлэглэлээ

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ерөнхийлөгч, ноён Мариус Визэр өчигдөр Монголын жүдо бөхийн баг, тамирчдтай уулзах үеэрээ 100 гаруй тамирчдад жүдо бөхийн  өмсгөл, мөн МЖБХ-нд татами бэлэглэлээ. Энэ үеэр тэрбээр эмэгтэй тамирчдыг бэлтгэл сайн хийх хэрэгтэй байгааг онцолсон юм. Ноён Мариус Визэр хэлэхдээ “Монгол Улсад  ирсэн миний гол зорилго ирэх долдугаар сард болох “Дэлхийн цом”-ын тэмцээний бэлтгэл ажилтай танилцах байсан. Тус тэмцээний зохион байгуулалт, бэлтгэл ажилд Монгол Улсын засгийн газар, Монголын үндэсний олимпийн хороо гээд бүгд хүчин зүтгэж анхаарал хандуулах нь зүйтэй байх. Өнгөрсөн оны тэмцээний зохион байгуулалт хангалттай сайн байсан гэдгийг онцолж хэлэхийг хүсч байна. Тиймээс монголчууд “Дэлхийн цом”-ын тэмцээнийг зохион байгуулах туршлагатай болсон учир энэ удаагийн тэмцээний зохион байгуулалт сайн байна гэдэгт итгэлтэй байна” гэв.
Ц.Хишиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж