
OCZ нь өндөр зэрэглэлийн RAM-ууд үйлдвэрлэдгээрээ алдартай. Тэд дөрвөн сарын өмнө RevoDrive нэртэй компьютерийн PCI-Express сууринд холбогддог SSD дискийг гаргасан. Тэгвэл саяхан үүний хоёр дахь хувилбар болох RevoDrive X2 SSD дискийг гаргажээ. Уг SSD диск нь дээд тал нь 1 секундэд 740 MB файл унших, 720 MB файл бичих чадалтай бөгөөд хавтан дээрээ onboard RAID0 технологитой. PCI-Express X4 интерфэйсээр компьютерт холбогддог. 120000 IOPS боломжтой. Энэ нь 1 секунд дэх оролт гаралтын үйлдлүүдийг хэлдэг бөгөөд бидний хэрэглэдэг энгийн 7200rpm эргэлттэй SATA хатуу дискийн хувьд 90 IOPS байдаг гэхээр ямар чадалтай гэдэг нь ойлгомжтой. Мөн хатуу диск шиг хөдлөх эд анги байхгүй учраас мэдээж эдэлгээний хугацаа харьцангуй удаан. Бидний хэрэглэдэг энгийн хатуу дискүүд ч удахгүй музейн үзмэр болох нь дээ.
Эх сурвалж: “Компьютер таймс”