“Селтик”-ийн дасгалжуулагч ажлаасаа халагдав

Хуучирсан мэдээ: 2010.03.27-нд нийтлэгдсэн

“Селтик”-ийн дасгалжуулагч ажлаасаа халагдав

Шотландын Премьер лигийн хамгийн алдартай клубуудын нэг болох “Селтик”-ийн ерөнхий дасгалжуулагч Тони Моубрей ажлаасаа халагджээ. Учир нь тус клуб энэ улиралд тааруухан амжилт гаргаж байгаа ба өнгөрөгч лхагва гаригт “Сейнт Миррен” клубт 4:0 харьцаатай хожигдсон нь түүний ажлаасаа халагдахад том нөлөө үзүүлсэн байна. Түүнчлэн “Селтик” өдгөө Шотландын лигийн хүснэгтийн хоёрдугаарт бичигдээд байгаа ба тэргүүлэгчдээс хоёр тоглолт илүү боловч 10 оноогоор хоцорч байгаа нь Моубрейн байр суурь ганхах гол шалтгаан болсон юм. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сард Гордон Страханы залгааг авч, “Селтик”-ийн ерөнхий дасгалжуулагчийн суудалд заларсан билээ. Түүний хамтаар клубын туслах дасгалжуулагч Марк Венус болон Петер Грант нар ч мөн “Селтик”-тэй салах ёс гүйцэтгэх болсон байна. Харин энэ улирлын тоглолтууд өндөрлөтөл клубын бас нэгэн туслах дасгалжуулагч Нейл Леннон багаа удирдах юм.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж