НӨАТ-ын төлөвлөгөө тасалджээ

Хуучирсан мэдээ: 2010.11.01-нд нийтлэгдсэн

НӨАТ-ын төлөвлөгөө тасалджээ

Аравдугаар сард татварын алба улсын төсөв болон Хүний хөгжлийн санд 128,6 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 147,1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Оны эхний арван сарын хугацаанд 862,1 тэрбум төгрөгтйн орлого бүрдүүлэхээс 959,3 тэрбум төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөгөө 111,3 хувиар биелүүлсэн байна. Улсын төмөв болон Хүний хөгжлийн сангийн орлогын 83,6 хувь буюу 123,1 тэрбум төгрөгийг улсын төсвийн орлого хяналтын газар бүрдүүлжээ.  Үлдсэн 16,4 хувийн орлогыг аймаг, нийслэл, дүүргүүдийн татварын албад төвлөрүүлсэн байна. Татварын орлогыг нэр төрлөөр нь авч үзвэл НӨАТ, архины онцгой албан татвар, алтны үнийн өсөлтийн албан татвар гэсэн гурван төрлийн татварын төлөвлөгөө тасалджээ.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж