
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд маргааш Цусны төвд очиж, цусаа өгөхөөр болжээ. Энэ нь Ерөнхийлөгчийн гаргасан санаачлагыг дэмжиж байгаагийн илрэл гэнэ. Нөгөөтэйгүүр, цусны донор ХДХВ-ийн халдвар авсан нь баталгаажсанаас Цусны төвд цусаа өгөх хүн ховордож, зарим тохиолдолд гуравхан хоногийн цусны нөөцтэй болж буй юм. Уг нь тус төв долоо хоногийн цусны нөөцтэй байх ёстой билээ.
Г.Дарь