Хуучирсан мэдээ: 2010.11.01-нд нийтлэгдсэн

102 мэдээлж байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өнгөрсөн  бямба гарагт иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн тухай  ирүүлсэн 1005 мэдээллийг шалгаж, гэмт хэргийн шинжтэй  56, харин ням гаригт иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн тухай  ирүүлсэн 727 мэдээллийг шалгаж, гэмт хэргийн шинжтэй 50  үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж байна. Амралтын өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй хэмээн бүртгэгдсэн нийт 106 хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай шалгаснаар 92-ынх нь эзэн холбогдогчдыг нь тогтоон үргэлжлүүлэн шалгаж байна. Амралтын хоёр хоногт нийслэлд хулгай 20, дээрэм 3, бусдын биед гэмтэл учруулсан 7, булаалт 2, танхай 16, золгүй байдлаар 7  хүн  нас барж, зам тээврийн 42 зөрчил гарсныг  цагдаагийн байгууллага бүртгэн шалгаж байна. Бямба гарагт нийслэлийн хэмжээнд 215, ням гарагт 180  хүн эрүүлжүүлэгдсэн байна. Амралтын өдрүүдэд нийслэлийн Баянзүрх,  Баянгол, Сонгинохайрхан дүүргийн эрүүлжүүлэх бусад дүүргээс илүү  ачаалалтай хоносон байна. ГССҮТөвд өндрөөс унаж гэмтсэн хүн ирж эмчлэгдэж байгаад нас барлаа гэсэн мэдээллийг 10-р сарын 30-ны 18:00 цагт ирүүлснийг шалгахад, Хас Эрхэс ХХК-ний байранд амтдардаг 45 настай, эмэгтэй Ц угаасан хувцас хатаах гэж байгаад 2 давхрын тагтнаас унаж, гэмтсэн байна. Тэрбээр ГССҮТөвийн  сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлэгдэж байгаад нас барсан болохыг тогтоосон байна. Мөн эл Хордлогын төвд  эмчлэгдэж байсан хүн нас барлаа гэсэн мэдээллийг 02:05 цагт ирүүлснийг шалгахад, Хан-Уул дүүргийн 8 хорооны иргэн 30 настай эмэгтэй С парацематол эмийг их хэмжээгээр нь ууж амиа хорлосон болохыг тогтоосон байна. Тэрбээр  парацетмолыг 100 ширхэгийг ууж, хордон ухаан алдсан байхад нь гэрийнхэн нь Хордлогын төвд хүргэж, эмчилгээний хамруулсан ч нас барсан байна. Дээрх хэргүүдийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Өнгөрсөн амралтын хоногуудад нийслэлд танхайн 16 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна. Архи хэтрүүлэн хэрэглэсэн иргэд нэгнийгээ хэл амаар доромжилж, агсам тавин, бусдын бие, эрүүл мэндэд халдсан дээрх хэргүүдийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Тухайлбал, нийслэлийн Баянгол дүүргийн 8 дугаар хорооны иргэн 48 настай эмэгтэй О-г төрсөн хүү Г нь архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ  согтуурхан  доромжилж,  нүүрэн тус газар нь цохиж   гэмтээсэн  байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны иргэн 33 настай эмэгтэй Э-г тус дүүргийн 15 дугаар хорооны иргэн 35 настай эрэгтэй Л зодож гэмтээсэн болохыг цагдаагийн алба хаагчид шуурхай шалган тогтоосон байна. Дээрх хэргүүдийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

    Бямба, ням гарагт нийслэлд хулгайн 20 хэрэг гарсныг цагдаагийн байгууллага бүртгэншалгаж байна. Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд орших “Балтика Монголия” ХХК-иас хөргөгч хулгайд алдагдсан  байна. Уг хэргийг шалгаснаар тус компанийн агуулахаас “Балтика” брендийн 10 ширхэг хөргөгчийг Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны “Rich Монгол ХХК”-д манаач ажилтай 26 настай эрэгтэй Ц  гэгч бусадтай бүлэглэн хулгайлсныг  илрүүлэн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд орших “Номин” ХХК-ны хашаанд байрлах “Ачууд-од” ХХК-ны зөөврийн чингэлгээс эд зүйл алдагдсан байна. Уг мэдээллийг 10 дугаар сарын 31-ний 12:00 цагт ирүүлснийг шалгаснаар, аравдугаар сарын 30-31-нд шилжих шөнө уг чингэлгээс гагнуурын аппарат, төмөр дамартай 50м цахилгааны утас, гар өрөм алдагдсаныг тогтоосон байна. Түүнчлэн тус дүүргийн 20 дугаар хороо “Өрнөх-Голомт” ХХК-ны хашаанаас эд зүйл алдагдлаа гэсэн мэдээллийг аравдугаар сарын 31-ний 15:00-д авч ирүүлснийг шалгахад, аравдугаар сарын 30-31-нд шилжих шөнө  марк тодорхойгүй цахилгаан мотор 4-н ширхэг алдагдсаныг тогтоосон байна. Дээрх хэргүүдийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст  үргэлжлүүлэн шалгаж байна.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж