“Та Уэйн Рүүнигээс асуу” уралдаан зарлав

Хуучирсан мэдээ: 2010.11.01-нд нийтлэгдсэн

“Та Уэйн Рүүнигээс асуу” уралдаан зарлав

“Тiger” брэнд, “Боловсрол суваг” телевиз хамтран “Уэйн Рүүнигээс асуу” уралдаан зарлаж байна.

Тiger брэндийн хөлбөмбөгийн хөтөлбөрөөс хөлбөмбөг сонирхогч, хорхойтнуудын  дунд “Та Уэйн Рүүнигээс асуу!” уралдааныг 10-р сарын 30-аас 11-р сарын 7-ныг дуустал  зарлаж байна. Энэ оны 11-р сарын 18-аас 21-ний хооронд Английн Манчестэр хотноо дэлхийн олон орны хөлбөмбөгийн фанатууд цуглаж, Английн алдарт хөлбөмбөгчин Уэйн Рүүнитэй биечлэн уулзаж,  түүнтэй  хамт хөлбөмбөгийн бэлтгэл хийх, зоог барих, Old Trafford цэнгэлдэх хүрээлэнгээр аялахын зэрэгцээ алдарт Манчестэр Юнайтэд багийн тоглолтыг үзэх зэрэг олон гайхамшигт үйл явдалаар дүүрэн хөтөлбөрт оролцох гэж байна.

Энэхүү арга хэмжээнд Монголоос Tiger брэндийн хөлбөмбөг хөтөлбөрийн түнш Боловсрол суваг телевизийн төлөөлөгчид оролцох бөгөөд хөтөлбөрийг угтаж “Та Уэйн Рүүнигээс асуу!” уралдааныг Монголын хөлбөмбөгийн хорхойтон залуусын дунд зохион явуулж байна. Та энэхүү уралдаанд оролцож, таны илгээсэн асуулт шалгарах аваас Tiger брэндийн төлөөлөгчидөөр дамжуулан таны асуулт Уэйн Рүүнд хүрэх бөгөөд асуултынхаа хариуг алдарт тамирчинаас сонсохын хамт түүний гарын үсэг бүхий дурсгалын зүйлийн эзэн болох юм.

Уралдаанд оролцсон үзэгчдийн илгээсэн асуултуудаас хамгийн сонирхолтой нэг асуултыг сонгон шалгаруулах ба Боловсрол суваг телевизийн спортын хөтөлбөрийнхөн  Манчестерийг зорьж алдарт Рүүнитэй уулзах үеэрээ түүнээс асуултын хариуг авна. Монгол дахь хөлбөмбөгийн фанатуудаас ирүүлсэн асуултуудаас хамгийн сонирхолтой нь хэмээн шалгарсан асуултанд Рүүни юу гэж хариулсаныг Боловсрол суваг телевизийн бэлтгэн ирэх цуврал нэвтрүүлгээс хүлээн авч үзээрэй. Шилдэгээр шалгарсан асуултын эзэнд  Уэйн Рүүни гарын бэлгээ, гарын үсэгтэй зургийнхаа хамт илгээх юм. Хамгийн сонирхолтой, өвөрмөц асуултыг шалгаруулах “Та Уэйн Рүүнигээс асуу!” уралдаанд оролцохыг хүссэн хэн боловч 155068 гэсэн дугаарт асуултаа  мессежээр илгээх ба ялагчийг 11-р сарын 7-нд Боловсрол Суваг телевизээр гарах Английн Примьер Лигийн тоглолтын дундуур зарлана. Асуултын уралдаанд ялагчийн  бэлгийг Английн Примьер Лигийг шууд дамжуулж буй Боловсрол суваг телевизийн студид гардуулах болно.

Та Рүүнид асуулт тавих энэхүү ховорхон боломжийг бүү алдаарай. Ялах тэмүүлэл хязгааргүй.

Дэлгэрэнгүй мэдээллийг:
М-Си-Эс Азиа пасифик брюэри ХХК,
О. Одонтуяа /Байгууллагын олон нийттэй харилцах/
Утас: 976 88111305

Боловсрол суваг телевиз,
Г. Идэр-Ууган /Ерөнхий продюсер/

Утас: 976 88119122

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж