Хөвсгөлчүүд шинэ “дуутай” болов

Хуучирсан мэдээ: 2010.11.01-нд нийтлэгдсэн

Хөвсгөлчүүд шинэ “дуутай” болов

Өнгөрөгч 2008 оны орон нутгийн сонгуулиар Хөвсгөл аймагт МАХН ялж, аймгийн Засаг даргаар УИХ-ын гишүүн асан Д.Цэрэнжавыг томилсон билээ. Гэвч сүүлийн үеэс түүний талаар таагүй үгийг орон нутгийнхан нийслэлд байгаа намын дарга нарт нь дайх болов. Д.Цэрэнжав дарга аймгийн Засаг даргаар томилогдсоноосоо хойш Засаг даргын тамгын газартаа “иж бүрэн” шинэчлэл хийж, ажилтнуудаа “оптоор” нь халжээ. Тэгээд оронд нь аймгийн төвийн урд талын гурван сумын нөхдүүдийг ажилд томилсон гэнэ. Бодвол тэд нь Засаг даргын ах дүү, хамаатан садангууд байдаг юм биз. Халагдаж солигдсон хүмүүс нь аргагүйн эрхэнд хот оронг зорьж байгаа сурагтай. Сүүлийн үед Хөвсгөлчүүд  “Давааны цаана төрсөн ч болоосой Далайванг төгссөн ч болоосой” хэмээн дуулах болжээ. Даваа гэж аймгийн төвийн урдах Цагаан бургастайн давааг хэлсэн аж. Харин Далай ван гэдэг нь аймгийн төвд Д.Цэрэнжав даргын ажиллуулдаг хувийн дээд сургууль. Түүнийг очсоноос хойш тус аймагт МУИС, ШУТИС-ийн диплом үнэгүйдэж, Далай ванг төгссөн хүн л ажилтай болдог болжээ. 

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж