
Улстөрийн халуун тогоонд өрнөж буй энэхүү хачирхалтай томилгоонуудыг улстөрийн хүрээнийхэний зарим нь “Дэвшүүлэн зайлуулсан томилгоо” гэж дүгнэж буй бол “Ямар юмных нь дэвшүүлэх байх вэ, тушаалыг нь буурууллаа” гэж үзэх хүн ч байна.
Шинэ албанд томилогдоод байгаа Г.Ганзориг даргын боловсролын тухай цухас дурдвал, ЗХУ-ын Краснадор хотын Кубаны их сургууль, Вашингтон хот дахь Америкийн Их сургуулийг хуульч мэргэжлээр тус бүр дүүргэжээ.
Ажил мэргэжлийн тухайд хоёр жил шахамын хугацаанд Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөхөөр ажилласан бол түүнээс өмнө Дорноговь аймгийн шүүхэд улсын арбитрч, шүүгч, Зүүн баян дахь Ардын армийн тусгай шүүхийн шүүгч, Улсын дээд шүүхийн Цэргийн коллегид шүүгч, Эрүүгийн танхимын шүүгч зэрэг ажлуудыг хийж байсан аж.
Мөн Монголын шүүхийн байгууллагуудыг шинэчлэх, шүүгчдийг давтан сургах чиглэлээр АНУ-ын Техас мужийн хуулийн фирмтэй холбоо тогтоон хэдэн жил дараалан монголын Дээд шүүх болон орон нутгийн шүүгчдийг америкт авчран сургалтанд хамруулах ажлыг зохион байгуулж байжээ.
Г.Дарь