Шерил Коул шилдэг синглийн эзэн болов

Хуучирсан мэдээ: 2010.11.01-нд нийтлэгдсэн

Шерил Коул шилдэг синглийн эзэн болов

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Их Британийн хөгжмийн зах зээлд хамгийн хурдан борлогдсон синглээр “X Factor”-ын шүүгч, “Girls Aloud”-ын хамтлагийн экс дуучин Шерил Коулын “Promise This” шалгарчээ. Түүний энэхүү сингл нэг долоо хоногийн хугацаанд 157 мянган хувь борлогдсон юм. Энэхүү сингл нь түүний хоёр дахь цомог болох “Messy Little Raindrops” цомогт багтсан юм. “Promise This” синглийнхээ клипэнд балетчин бүсгүй болон тоглосон нь  дуугаа улам гайхалтай болгож чадсан байна хэмээн фэнүүд нь үнэлээд байгаа. Өдгөө 27 настай Cheryl 2009 онд “3 Words” нэртэй анхны цомгоо гаргасан ба нийтдээ 900 мянган хувь борлогдсон юм.

    Харин аман хүзүүнд Барбадосын гүнж Рианна “Only Girl” синглээрээ жагсчээ. “Umbrella” хитээрээ цахиур хагалж байсан дуучин бүсгүйн сингл энэ удаад 126 мянган хувь борлогдсон байна. 

    Энэ сингл нь түүний “Loud” нэртэй тав дахь цомогт нь багтсан аж. Дуучин бүсгүйн шинэхэн цомог энэ сарын 10-нд нээлтээ хийж, фэнүүдийнхээ гарт очих юм.
    Мөн дуучин “Энэ бол миний хөгжмийн карьертаа хийж буй дараагийн алхам. Би шинэ цомгоо өмнөх цомгуудтайгаа харьцуулж, дүгнэмээргүй байна. Миний шинэ эрин энэхүү цомгоор эхэлнэ. Цомгийг маань удаан хүлээж буй фэнүүддээ цоо шинэ мэлдрэмж бэлэглэнэ” хэмээн ярьсан байна.

    1. Cheryl Cole: "Promise This"
    2. Rihanna: "Only Girl (In The World)"
    3. Bruno Mars: "Just The Way You Are"
    4. Cee Lo Green: "Forget You"
    5. Michael Posner: "Cooler Than Me"
    6. Katy Perry: "Firework"
    7. Duck Sauce: "Barbra Streisand"
    8. Nelly: "Just A Dream"
    9. The Wanted: "Heart Vacancy"
    10. Tinie Tempah: "Written In The Stars"

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж