Alexander McQueen нас барахаасаа өмнө дотуур хувцасны коллекц бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.27-нд нийтлэгдсэн

Alexander McQueen нас барахаасаа өмнө дотуур хувцасны коллекц бүтээжээ

Өнгөрсөн сард загвар зохион бүтээгч Alexander McQueen нас барснаар загварын ертөнцөд том гарз тохиосон. Түүнийг нас барсны дараа “Alexander McQueen” брэндийн ирээдүйн чиг хандлага харанхуй бүрхэг болсон билээ. Гэхдээ нэрт загвар зохион бүтээгч нас барахаасаа өмнө энэ жилийн эрчүүдийн дотуур хувцасны чиг хандлагыг тодорхойлж чаджээ. Энэ сарын аравны өдөр Парис хотноо болж өнгөрсөн Alexander McQueen-ний 2010 оны намар, өвлийн загварын шоуны үеэр тус дотуур хувцасны коллекцийг танилцуулсан байна. Түүний эрэгтэй дотуур хувцасны коллекцод саарал, хар, цагаан, хар хөх өнгөнүүд зонхилсон байсан бөгөөд доогуур суудалтай бие барьсан загвар моод болж байгаа гэнэ. Alexander McQueen загварын ордны гүйцэтгэх захирал Jonathan Akeroyd хэлэхдээ “Энэ нь бидний хувьд эрчүүдийн дотуур хувцасны төрөлд шат ахисан  бүтээл боллоо. Энэ чиглэлд бүтээгдхүүнээ улам төрөлжүүлэхэд илүү түлхүү ажиллана” гэжээ. Нэрт дизайнераар овоглосон дотуур хувцасны үнэ 35-370 паундын хооронд байх аж.
Э.Аз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж