Буруу ойлголт төрүүлэх үйлдлүүд

Хуучирсан мэдээ: 2010.11.01-нд нийтлэгдсэн

Буруу ойлголт төрүүлэх үйлдлүүд

Гэдийх:  Ийм хөдөлгөөн нь сонирхолгүй байгааг илтгэж, “ Та надад таалагдахгүй байна “ гэж хэлж байдаг. Хүн ярилцаж буй хүн нь таалагдаж байвал түүн рүү тонгойж, дургүй хүнтэйгээ гэдийж харьцдаг. Тиймээс гэдийх нь тухайн хүнд дургүйцлээ илэрхийлж байгааг харуулна.
Гараа толгойныхоо ард аван хойш налан суух: Ийм үйлдэл нь том толгойлсон, их зантайг илэрхийлдэг.  Тиймээс  бусдад буруу ойлголт төрүүлэхгүйн тулд дотно найзуудынхаа хажууд л биш бол ингэх хэрэггүй.
Ярилцаж буй хүн рүүгээ харахгүй байх: Ийм үйлдэл нь тавгүй, бас сонирхолгүй байгааг илэрхийлнэ. Сонирхолтой,  дотно яриа өрнүүлэхдээ хүн ярилцаж байгаа   хүнийхээ нүд рүү эгц харж ярьдаг. Тиймээс ярилцаж буй хүнийхээ нүд рүү эгцэлж харан анхааралтай чагнах нь сэтгэгдэл төрүүлж чадна.
Гараа зөрүүлэх: Ийм үйлдэл нь зарим хүмүүст зай барьсан, хаалттай мэтээр ойлгогддог.  
Нозоорсон, залхуу нь хүрсэн мэт хөдөлгөөн:  Шинэ танилууд чинь тантай хэрхэн харьцах нь таны үйл хөдлөлөөс шалтгаална. Өөрийгөө  сул дорой мэт харагдуулахгүйн тулд эгц зогсож, толгойгоо өргөн, ярилцаж буй хүн рүүгээ харан, гарыг нь чанга атган өөртөө итгэлтэй мэндэл.
Толгой, хүзүүгээ маажих:  Эргэлзсэн, өөртөө итгэлгүй хүний энгийн хөдөлгөөн.  Түүнээс гадна худал ярьж буйн илэрхийлэл болох нь ч бий.  Тиймээс ярилцаж буй хүндээ буруу ойлголт төрүүлэхгүйн тулд толгойгоо маажих хэрэггүй.
Цамцныхаа захыг  янзлах: Энэ бол сэтгэл түгшсэн, тавгүй байгаагын илрэл.  Нүдээ цавчлах нь мөн түгшүүртэй байгааг илтгэнэ. Ихэнх хүмүүс ярилцаж буй үедээ цаад хүнийнхээ нүд рүү эгцлэн харж байдаг учраас  тавгүй байдлыг тэр дор нь анзаарна.
Мөрөө унжуулах:  Өөртөө итгэлгүйн шинж.  Тиймээс  мөрөө өргөж, цээжээ тэнийлгэвэл өөртөө сэтгэл хангалуун болж, итгэлтэй харагдана.
Гараа урдаа хэрж зогсох: Ийм  хөдөлгөөн таныг ганц үг хэлж амжихаас өмнө таны тухай таагүй сэтгэгдлийг бусдад төрүүлж амжина.  Хүн өөртөө эргэлзсэн, түгшсэн үедээ өөрийн мэдэлгүй ийм хөдөлгөөн гаргадаг. Мөрөө унжуулан гараа зөрүүлж зогсох нь таныг сул дорой, өчүүхэн мэт харагдуулна.  Тиймээс  өөртөө итгэлтэйгаа харуулж, мөрөө өргөн цэх зогс.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж