Нар гийсэн сайхан өдөр

Хуучирсан мэдээ: 2010.11.01-нд нийтлэгдсэн

Нар гийсэн сайхан өдөр

Нар гийсэн сайхан өдөр. Хэн нэгний зүрхэнд гуниг тээж, хэн нэгний
зүрхэнд баяр хөөр тээж айлчлан ирнэ. Хүн хүсвэл диваажинг бүтээж, хүн
хүсвэл тамыг бүтээдэг. Заавал өнгөрсний дараа гэлтгүй, энэ л амьдарч
байгаа хугацаандаа. Там, диваажин гээч нь миний бодлоор өнгөрсний дараа
бидний очдог газар биш. Энэ л ертөнц амьдарч байхдаа өөрсдөө бүтээж
амьдардаг зүйл.

  Там, диваажин мэт амьдралд хүн хэдий ганцаар
ирдэг ч ганцаар туулдаггүй. Түүнийг хамгаас илүү хайрлаж, хамгаалж,
түшиж явдаг гэр бүл, найз нөхөд нь хүрээлэнэ. Бас түүнийг хөгжүүлж илүү
ухаантай, илүү их мэдлэгтэй, илүү их тэвчээртэй, илүү хүчтэй болгож
өгдөг атаархагч этгээд, дайсан этгээдүүдийн хүрээ гэж бас бий. Тэгээд
бас амьдралын эгзэгтэй болоод энгийн үед тааралдах сайхан гэгээлэг
хүмүүс байна. Тэд хормын төдий дайраад өнгөрөх ч сэтгэлд гүнээ суусан
дурсамжыг үлдээгээд явдаг.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж