хаагчдын “4000 орон сууц”
дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын 2009 оны 321, 368 дугаар тогтоолоор
батлагдсан “Төрийн албан
хаагчдыг орон сууцны зээлд хамруулах”
журамд өөрчлөлт орсонтой холбогдуулж хүлээн авч уулзжээ. Дээрх уулзалтад Орон сууцны санхүүжилтийн корпорацийн гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан, Монголын Барилгын үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Цэнд, Удирдах зөвлөлийн гишүүд болон
барилгын компаниудын 30 гаруй төлөөлөгч оролцож байр сууриа илэрхийлсэн юм. Өнөөгийн барилгын
салбарт үүсээд
байгаа хүндрэл бэрхшээл, санхүүгийн хямрал, Төрийн албан хаагчдын
“4000 орон сууц” дэд хөтөлбөрийг богино хугацаанд хамтран
хэрхэн амжилттай хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцсан юм. Түүнчлэн төрийн албан
хаагчдын зээлээр худалдан авах орон сууц нь ашиглалтад орсон орон сууц байна
гэж Засгийн газрын тогтоолд заасан нь дуусаагүй орон сууцны барилгыг дуусгах бололцоо олгохгүй
байгааг барилгын компаниуд шүүмжилж, энэ асуудалд зөв гарц хэрэгтэй байгааг онцолж байсан. Засгийн газрын дээрх тогтоолын
хүрээнд дуусаагүй
барилгыг “4000 орон сууц” дэд хөтөлбөрийн хүрээнд гарцыг
тодорхойлох хамтарсан ажлын хэсэг
байгуулан ажиллахаар боллоо.
Б.Анхаа